Жил бүрийн шинэ жилийн баяраар 5-р хорооны иргэн М.Гэрэлтуяа болон түүний нөхөд нийлэн Багануурчуудын бэлэг аяныг эхлүүлээд даруй 3 жил болжээ.
Тэд энэ жил тус аянаа үргэлжлүүлэн 2023 хүүхэд баярлуулахаар болсон байна.
Хайр, баяр баясал түгээх энэ аянд иргэд, залуучууд 12-р сарын 20-ны өдрийг хүртэл өөрсдийн боломжоор мөнгө хандивлаж, нэгдэх боломжтой юм байна.
3 жил дараалан дүүргийнхээ бяцхан хүүхэд багачуудыг баярлуулах аяныг эхлүүлэн, баяр хөөр бэлэглэж буй М.Гэрэлтуяа танд ТАЛАРХЪЯ