Багануур дүүрэгт боловсрол, урлаг, спортын чиглэлээр хүүхэд, насанд хүрэгчдийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг иргэд маань тэр бүр мэддэггүй. Иймээс өнөөдөр иргэдэд мэдээ мэдээллийг нэг дороос олгох зорилготойгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан нь онцлог байлаа.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн иргэдийг цаг хугацаа алдахгүй үнэн бодит мэдээ мэдээлэл, лавлах үйлчилгээг авахад зориулж дүүргийн нэгдсэн цахим мэдээллийн санг үүсгэж гар утасны апплейкшнийг ашиглалтад оруулахаар санаачлан ажиллаж байгаа юм.
Тухайн апплейкшн ашиглалтад орсноор нэг сувгаас бүхий л төрлийн мэдээ мэдээлэл, хаяг байршил зэргийг авах боломжтой болно. Энэхүү апплейкшний ажил программ хангамжийн явц дээрээ явагдаж байгаа юм.