Багануур дүүргийн хүүхдийн холбооноос санаачлан “Green generation-Ногоон үе” хүүхдийн чуулганыг 2023 оны 04-р сарын 27-нд 200 гаруй сурагчдын төлөөллийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтын хүрээнд судалгаа, туршилтын үр дүнд үндэслэн хүүхдүүд агаарын бохирдлын тэдний амьдралд нөлөөлж буй нөлөө болон агаарын бохирдлын эсрэг оруулах өөрсдийн хувь нэмэр, тэдгээрт нь шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргагчидтай зөвлөлдөж, агаар орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх уриалгыг гаргалаа.
Энэхүү хүүхдийн дуу хоолойг сонсох чуулганы үйл ажиллагааг Багануур дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ Багануур ОНХ, Улаан Загалмай хороо, Монголын Скаутын холбоо зэрэг хүүхдийн төлөө байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
“Агаар, хөрсний бохирдол хүүхдийн нүдээр”, “Агаарын бохирдлын хүүхдэд үзүүлэх нөлөө”, “Агаарын чанарын туршилтын үр дүн” сэдвүүдээр илтэл тавьсан илтгэгчид болон агаарын бохирдлын эсрэг өөрсдийн дуу хоолойг өргөхөөр хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүддээ талархал илэрхийлье.