“Багануур дүүргийн авто замын засварын ажил” гүйцэтгэх тендерт “Багануур АЗЗА” ТӨХК гүйцэтгэгчээр шалгарч, ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар авто замын нүхэн эвдрэлийг хэв дүрс гаргаж, хөрөөдөх ажил үргэлжилж байна.
Нүхэн эвдрэлийг халуун асфальтбетон хольцоор нөхөх ажил нь MNS2185:2002, MNS1592:2002 стандартуудын дагуу, цаг агаарын +10 градусаас дээш хэмд засварлах ёстойг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа юм.
Иймд цаг агаарын сэрүүн өдрүүд үргэлжилж, цас орсны улмаас нөхөөсний ажил хойшлогдож, цаг агаарын тохирсон нөхцөлд авто замын засвар арчлалтын техникийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн технологийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэхийг “Багануур АЗЗА” ТӨХК-ийн зүгээс мэдээллээ.