Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК нь 2023 оны 8-р сарын 24,25-ны өдрүүдэд судалгаанд суурилсан шийдэл, бизнесс хамтын ажиллагааг хөгжүүлэх “The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форумыг Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна.
Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оролцогч эрдэмтэн судлаачид, инженерүүд дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, мэдлэг, туршлагаа солилцоход оршино.
• Нүүрс, эрчим хүч
• Нүүрс, хими
• Инновацийн бүтээгдэхүүн
• Засаглал, хот төлөвлөлт
• Хүрээлэн буй орчин
Монгол улсын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 60 хувийг дангаараа ханган ажилладаг Багануур ХК-ийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форумд
– Эрдэмтэн судлаачид
– Уул уурхайн инженер техникийн ажилтнууд
– Хөрөнгө оруулагчид
– Start-Up компаниуд
– Төрийн болон төрийн бус байгууллагууд
– Сонирхогч гадаад дотоодын компаниудыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://forum2023.baganuurmine.mn/хуудаснаас авна уу.