

Шил ажиллагааны хүрээнд дүүргийн хэмжээнд 2000 оноос хойш шинээр олгосон газрын мэдээллийн ил тод байдлыг хангахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 14 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 91.2 хувьтай байсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцууллаа.
Нийт 39 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-16, зөрчлийн шинжтэй-23 дуудлага бүртгэгджээ. Мөн зогсоолын бус газар, ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслээ байрлуулсан жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг өгч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан авч ажиллажээ.
Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймэр-4, аврах ажиллагааны-4, ой хээрийн гал түймэр-1 дуудлага бүртгэгдэж 12 хүний амь насыг авран хамгаалжээ. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр химийн хорт болон аюултай бодис ашигладаг 10 байгууллагад болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалтыг зохион байгуулсан байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын цаг ашиглалт, хоцролт зэрэгт хяналт шалгалт хийх
- 2021 оноос хойш магадлалаар орсон зураг төсвийн ажлуудын мэдээллийг нэгтгэж нийслэлийн ЗДТГ-т хүргүүлэх
- Цагдаагийн постын хажууд байрлах цахилгааны АКП шинээр солихтой холбогдуулан тооцоо судалгааг гаргаж, холбогдох газарт бичиг хүргүүлж ажиллах
- Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд худалдаа, үйлчилгээний газруудад “Green zone”-д хамрагдах шалгуурыг боловсруулж, ”А” үнэлгээ авч ногоон түвшинд хүрсэн, холбогдох стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаас чөлөөлж, Нийслэл хотын албан татварын 2 хувиас чөлөөлөх асуудлыг судалж танилцуулах.
- Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаатай холбогдуулан худалдаа эрхлэгчдийн зүгээс үнэ тарифын талаар гарсан саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх,
- “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд дүүрэгтэй холбоотой саналаа тусгаж хүргүүлэх,
- “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгт дүүргээ төлөөлж оролцох тамирчдыг дэмжиж, бэлтгэл ажлыг сайтар хангаж, идэвхтэй хамруулж оролцуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “Нэгдүгээрт хүүхэд” аянд нийт байгууллагууд идэвх санаачилгатай оролцох зэрэг үүрэг даалгавар өглөө.
Стратегийн зорилго
Стратегийн зорилго


Иргэд та бүхэн хол замд анхаарал болгоомжтой зорчино уу
Жолооч та Хэнтий аймаг чиглэлийн хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг авч, цасан шуургатай байгаа тул бүрэн бус автомашинтай явах нь цасанд суух, хээр хөдөө төөрөх зэрэг эрсдэлтэй байгааг анхаарна уу.
“Багануур АЗЗА” ТӨХК Улсын чанартай Авто замын 112км-ээс 114км-ын хооронд зорчих хэсэгт халтиргаа гулгааны эсрэг цас хайлуулалах бодис, давс цацан ажиллаж байна.
Дөтлүүрээс Багнуур хүртэл зорчих хэсэгт бага зэргийн цасан бүрхүүлтэй байгаа тул жолооч нар анхаарал болгоомтой зорчино уу.


Хальтиргаа гулгаанаас болгоомжлоорой…
Цас их орсноос гудамж, талбай, авто замд хальтиргаа гулгаа үүссэн тул иргэд унаж бэртэхээс сэргийлэх, жолооч нар хурдаа тохируулан зай барьж явахыг зөвлөж байна.


Гэнэтийн нөхцөл байдалд иргэд оршин суугчид хүлээцтэй хандана уу
Өнгөрсөн шөнийн /2023.05.19/ цасан шуурга, хүчтэй салхины улмаас 01:40 цагийн үед цахилгааны гэмтэл гарч одоогоор Мөнгөнморьт сум, Багануур дүүргийн Нарийн нуур, Талын толгой, Замчин хэсэг, Сургалтын задгай, Хуцаа, Тогос уул гэр хорооллын хэсгүүдийн эрчим хүчийг тодорхойгүй хугацаанд хязгаарлаад байна.
Цахилгаан Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын бие бүрэлдэхүүн гэмтлийг олж тогтоон, хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна.