



Нүүр Page 33
Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийжээ. Тус судалгаанд ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч хорхой тодорхой хэмжээгээр тэмдэглэгдсэн байна.
Судалгааны дагуу шавж устгалын ажлыг авиа микробиологийн аргаар буюу онгоцоор, зарим бүс нутагт үүргийн шүршигч ашиглан 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Нарийний аманд 300 га ойн сан бүхий газарт хийж дуусгалаа.
ИРГЭД ТА БҮХЭН НАРИЙНЫ АМНЫ ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ САРЫН ХУГАЦААНД АМАРЧ ЗУГААЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ.
Сүүлийн жилүүдэд элбэг тархаад байгаа бамбайн хоншоорт могой өнөөдөр 22-р байрны урдаас олдож Онцгой байдлын хэлстийн алба хаагчид аюулгүй болгон Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Ерөнхий шинж:
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай. Хэрэв та ийм могойтой таарвал 7021101 утсаар мэдээлэл өгнө үү.
Нийслэлийн Засаг даргын “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” 2023 оны А/399 дүгээр захирамж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын “Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” 2023 оны А/87 дугаар тушаал, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” 2023 оны А/23 дугаар тушаал, Багануур дүүргийн Засаг даргын ”Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад хөрөнгө гаргах тухай” 2023 оны А/145 дугаар захирамжаар 4,727,200 төгрөгийн хөрөнгө гаргуулж хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд удирдлагаар хангаж ажиллалаа. Дүүргийн хэмжээнд үхэр 16344 мянган, гахай 156 нийт 16500 мал амьтан хамруулахаас үхэр 15496, гахай 244 буюу 15740 мянган мал, амьтан хамруулж 95.3 хувийн гүйцэтгэлтэй ажилласан.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 9 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 94% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 47 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-14, зөрчлийн шинжтэй-33 дуудлага бүртгэгджээ. Мөн 12 хүн эрүүлжүүлэгдэж, 9 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт бусдын хөдөлгөөнт саад учруулан түр буюу удаан зогсохыг хориглосон газар зогссон, эсрэг урсгал сөрсөн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулан дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулга, санамж өгч ажилласан байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймрийн 1 дуудлага бүртгэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран стратегийн команд штабын сургууль, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга’ клубийн 2023 оны аварга шалгаруулах тэмцээнийг Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулан ажилласан байна.
Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү хараа хяналтгүй явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах,
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,
-Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм ирэх 7 хоногт буюу 06-р сарын 26-наас 28-ний өдрүүдэд дүүргийн 5 хорооны малчдын өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал 06-р сарын 26-ны өдрийн 11:00 цагт 1,2-р хорооны иргэдтэй Хадан хошуу, 06-р сарын 27-ны өдөр 11:00 цагт 3, 5-р хорооны иргэдтэй Жаргалант, Хэрлэн гүүр, 06-р сарын 28-ны өдөр 11:00 цагт 4-р хорооны иргэдтэй Холбоо толгойд уулзахаар бэлтгэл ажлын хангаад байгаа юм байна. Энэ үеэр малчдад мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч сонсох, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, эмийн худалдаа, мал эмнэлэг, эрүүл мэнд, үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээнүүдийг хүргэж ажиллах юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
2024 онд хэрэгжүүлэх төсөл ага хэмжээнд иргэдээс авсан цахим санал асуулга
Багануур дүүргийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн динамик харьцуулалт
Монгол улсын оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн гэрчилгээтэй иргэдийн бүртгэл
Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Багануур тохижилт ААТҮГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэн гоёлын болон мандлын цэцгийг гаргаж ажилладаг.
Гэвч мал бүхий иргэдийн хариулгагүй мал, ногоон байгууламж бүхий газарт орох, тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулж байна.
Иймээс хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, татвар төлөгч бидний мөнгөөр хийгдсэн ногоон байгууламжийг эвдэн сүйтгэсэн мал бүхий иргэд зөрчил гаргахгүй байхыг хүсье.