Багануур дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” төслийн хүрээнд Насан туршийн суралцахуйн төв, Тусгай олимпийн хороо, “Сайн найз”клубүүд хамтран “life coach” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “бяцхан тамирчин” хөтөлбөр, гэр бүлийн түүх, “Бочи” спортыг таниулах тэмцээн, “манлайлагч тамирчин” хөтөлбөрт сургалтууд зохион байгуулагдсан юм.
Тодруулбал ”БОЧИ” спорт нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын эрүүл мэнд болон оюуны хөгжилд сайн дэмжлэг болохоос гадна, тэдний нийгмийн оролцоог сайжруулах, өөртөө итгэлтэй болоход нь туслах ач холбогдолтой.