XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх “Усан Туулай” жилийн Cар шинийн баярт зориулсан Улс, Аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан “Уурхайчин” спорт цогцолборт болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Аймгийн начин цолтонгуудад дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, аймгийн засуулын цол тэмдгийг шинээр гардуулж өглөө.
Барилдааны шөвгийн 4-т Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат аймгийн арслан Ш.Отгонтөгс, Булган аймгийн Cайхан сумын харъяат аймгийн заан Н.Намнан-Эрдэнэ, Үзүүр бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат аймгийн арслан Д.Алтанцоож, Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат Улсын харцага Г.Бадрах нар тус тус шалгарлаа.