Монгол улсад Үндэсний худалдаа, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 101 жил, Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын өдрөөр салбарынхан чууллаа.
“Шинэ сэргэлт: nextgen 2022” төслийн уралдаанд “Хүүхдийн анхдагч хэрэгцээ” төсөл шалгарчээ
“Шинэ сэргэлт: nextgen 2022” төслийн уралдаанд “Хүүхдийн анхдагч хэрэгцээ” төсөл шалгарчээ.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050“ урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааныг зарласан билээ.
“Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ халуун баяр хүргэе
НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж, Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.
Нийслэлийн 2022 оны “Манай хороо-Миний гудамж” аянд Багануур дүүргээс идэвх зүтгэл гарган амжилттай оролцож
“Шилдэг хороо” номинацид 1-р хороо,
“Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” номинацид Улаанбаатар төмөр замын Багануур зангилаа,
“Шилдэг тохижилттой өрх” номинацид 1-р хорооны иргэн Д.Болд тусгай байр
“Шилдэг хороо шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд 3-р хороо амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна.
Дүүргийн өсвөрийн шатарчдын Их нүүдэл тэмцээний шилдгүүд тодорлоо
Дүүргийн өсвөрийн шатарчдын Их нүүдэл тэмцээний шилдгүүд тодорлоо.
Нийслэлийн 383 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын ИХ НҮҮДЭЛ тэмцээнийг дүүргийн шатанд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд “Гүн галуутай”, “Боловсрол”, “Оюуны Эрин” цогцолбор сургууль болон “Сод” сургуулийн 4 багийн 96 тамирчин оролцсноос нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлж, “Боловсрол”, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн баг тамирчид оролцохоор болжээ.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2022.10.25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнийг нийслэлийн шатрын холбоо мэргэжлийн шүүгчидтэй хамтран, олон улсын шатрын холбооны дүрмээр шүүн явуулах юм.
Нийслэлийн Багануур дүүргийн “Хүүхдийн нэгдсэн VIII чуулган” зохион байгуулагдана
“Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриан дор зохион байгуулагдаж буй Багануур дүүргийн Хүүхдийн нэгдсэн VIII чуулган 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Тус чуулганаар хүүхдэд тулгамдсан асуудлыг сонсож, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хүүхдийн дуу хоолойг дүүргийн бодлого хөтөлбөрт тусгуулах юм.
Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд төрийн албан хаагчдыг ордонд хүлээн авч уулзлаа
Улсын их хурлын гишүүн Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв, Татварын хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны ажилтан, албан хаагчдыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны II ээлжийн цэрэг татлага өрнөж, цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төрийн албан хаагчидтай уулзлаа
Нийт 340 гаруй Төрийн албан хаагчид өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирж, мэдээлэл авахаас гадна сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кэйти Смит дүүрэгт ажиллана
Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг даргаас өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав.
Тухайлбал: Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын 91.5%-тай байна. Мөн Нийслэл дэх Төрийн аудитын шалгалт 2022 оны 10 сарын 17 ны өдрөөс 7 хоног дүүрэгт ажиллах бөгөөд 2021 оны санхүүгийн тайланд өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг гаргаж, Нийслэл дэх Төрийн аудитад хүргүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл болоод он дамнан хийгдэж байгаа ажлуудын мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулж зэрэг даалгаврын биелэлт 92.6 хувьтай биелснийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 68 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ийн хошууч Б.Энхбат танилцууллаа. Нийт 68 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-19, зөрчлийн шинжтэй-49 дуудлага бүртгэгджээ. Мөн Ахиц, Соронз дэлгүүрүүдэд үл таних 4 эрэгтэй эд зүйлс хулгайлсан гэсэн гомдлын дагуу мөрдлөг явуулан Улаанбаатар хотын харьяатай 4 этгээдийг илрүүлэн дайчлан баривчилсан байна.
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЭРЭЛТҮҮЛГИЙН АСАЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Дүүргийн гэр хороололд шинээр гэрэлтүүлэг тавих ажлын гүйцэтгэлийн мэдээллийг Гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ-ын дарга Д.Батнасан танилцуулав. Тэрээр дүүргийн гэр хорооллын хүн ам, өрхийн төвлөрөл ихтэй хэсэг, гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэхээр төлөвлөсний дагуу 2022 онд дүүргийн 1, 3, 4, 5-р хороодод нийт 875ш гэрэлтүүлгийг шинээр хийхээр төлөвлөж гэрэлтүүлгийн бараа материал худалдан авахаар тендер шалгаруулалт хийгдэж, шалгарсан компаниуд нийлүүлэх ажлаа хийж байна. 720ш гэрэлтүүлгийн шон үйлдвэрлэх, угсрах, холбох, асаахад шаардагдах бараа материалыг холбогдох компаниудаас хүлээн авч гэрэлтүүлгийн шон үйлдвэрлэх ажил дууссан. Суурилуулах, угсрах, холбох, тэжээл өгч асаах ажлууд хийгдэж байгаа бөгөөд зарим хэсгийн гэрэлтүүлгийн угсралт, холболтын ажлууд он дамнаж хийгдэхээр байна гэлээ.
МАРГААШ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 18-Р ХУРАЛДААН ХУРАЛДАНА
ИТХ-ын дарга Т.Отгонболд: 2022 онд дүүргийн төсвийн тодотгол 2 удаа хийсэн. Энэ удаагийн өргөн барьсан төсвийн тодотголын төсөлд 24 байгууллагын асуудлыг шийдвэрлэнэ. Байгууллагууд бодлогын түвшинд хүндрэлтэй асуудлуудаа сайтар тусгаж, цаг хугацаанд нь саналаа өгөх шаардлагатай байгааг анхаарууллаа.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАХ ТУЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга С.Даваасүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.
-2022 оны 10-р сарын 19-ны өдөр дүүргийн ИТХ-ын ээлжит бус 18-р хуралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан холбогдох байгууллагын дарга нар бүрэн оролцох,
– Австрали Монголын хамтын ажиллагааны хүрээнд Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хими технологийн үйлдвэрийн ажлын явцтай танилцах тул инженерийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллах,
-Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр одоо байгаа болон шинээр хийгдэх автобусны буудал, явган болон дугуйн зам, нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулж, танилцуулах,
-Дүүргийн хэмжээнд ариутгалын ажлыг зохион байгуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллах,
-Инженерийн байгууллагууд 2020-2022 онд салбартаа хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлуудын мэдээллийг гаргаж танилцуулах,
-Дүүрэгт төрийн аудитын шалгалт ирсэнтэй холбоотой байгууллагын удирдлагууд заавар, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах,
-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил маргаашаас эхэлнэ. Үүнтэй холбоотой дүүрэгт цэрэг татлагын ажлыг амжилттай зохион байгуулах,
– Орон сууцны хороолол дундах хогийн савыг засаж сайжруулахад анхаарч тооцооллыг сайтар судалж танилцуулах
-Дүүргийн хэмжээнд сургуулийн хүүхдийн автобусыг яаралтай явуулж эхлэх,
-Эрүүл мэндийн төвд удирдлагын болон зохион байгуулалт менежментийг баг ажиллахтай холбоотой бэлтгэл ажил хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.