Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай”, Багануур дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай” захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулахыг хориглолоо.
Иймд морин спорт, уяачдын холбоо, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг ханган, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлнэ үү.