Үерийн далан суваг нь хөрсний уснаас үүссэн халиа дошин болон хаврын дулаарлын үед уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, уруйн үер үүсэхээс урьдчилан сэргийлж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй үерийн эрсдлээс хамгаалж байдаг.
Дүүргийн хэмжээнд үерийн хамгаалалтын бетон суваг 21.8 км, авто зам дагуух ус зайлуулах суваг 7.02 км, шороон далан 1.2 км,гудамжинд 19 байршилд буюу нийт 28.22 км бетон сувагтай. Тус сувагт ахуйн хог хаягдал, үнс нурам, угаадас зэргийг хаяснаас болж үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг тул үерийн хамгаалалтын далан сувагт хог хаягдал хаяхгүй байхыг зөвлөж байна.
Хог хаясан тохиолдолд зөрчлийн тухай хуульд зааснаар хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.