Тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэх зорилгоор Мобиком групп нь 2023 онд алслагдсан сумд, хотын захын нийт 8 сургуульд иж бүрэн дижитал танхим тохижуулан өгч, 12,500 гаруй сурагч төслийн үр шимийг хүртжээ.
Төсөлд хамрагдсанаар сурагчдын сургалтын амжилтад онцгой сайн нөлөөлсөн үр дүн гарсан тул 2024 онд төслөө үргэлжлүүлж, дараагийн сургуулиуддаа дижитал танхимыг байгуулж байгаа аж.
Хамгийн сүүлийн үеийн цоо шинэ тоног төхөөрөмжүүд, өндөр хурдны интернэт бүхий иж бүрэн дижитал танхимтай болох 6 сургуулийг мобикомын 14,000 хэрэглэгчийнхээ саналд үндэслэн шалгаруулсан. “Smart Education 4” төслийн хүрээнд төсөлд хамрагдсан 6 сургуулийн нийт 50 хүүхдийг салбар, салбарын шилдэг 10 мэргэжилтэн хагас жилийн хугацаанд менторлох юм.
Ингэснээр сурагчид маань тохижуулан өгсөн дижитал ангийг хичээлийн хөтөлбөрөөс гадна хувь хүний хөгжил, карьер төлөвлөлтийн хүрээнд ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Гүн галуутай сургуулийг дэмжиж саналаа илгээсэн мобикомын хэрэглэгчдэдээ баярлалаа.