Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Баялаг” хорооллын 0.668 км авто замыг шинээр барих ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 20 хувьтай явагдаж байна.
Автозамын ажил эхэлснээс хойш хайрга дайрга асгасан ба цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн ажил удаашралтай байгаа юм.