Иргэдийн ихээр зорчдог Эрүүл мэндийн төвийн уулзвараас Соронз дэлгүүрийн уулзвар хүртэлх 650м автозам нүхэн эвдрэл ихтэйгээс жолооч нарын бухимдлыг төрүүлж байсан.
Тухайн автозамын их засварын ажлыг нийслэлийн автозамын сангийн хөрөнгөд тусгаж, тендэр 2 удаа зарлагдан гүйцэтгэгчээр “Багануур АЗЗА” ТӨХК шалгарч, 500 сая төгрөгөөр гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ажлыг яаралтай эхлүүлж, богино хугацаанд чанартай гүйцэтгэх чиглэлийг компанийн удирдлагуудад тавьсан.
Энэ дагуу ажил өчигдрөөс замын эвдэрч муудсан бродюр шинэчлэх ажил эхэллээ. Компанийн удирдлагуудын зүгээс бороо орохгүй бол бид ажлаа богино хугацаанд гүйцэтгэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Иргэд, жолооч та бүхэн автозамын их засвар хийгдэж байгаа замаар зорчихгүй байхад анхаарна уу.