Өнөөдөр Улаанбаатар хот болон нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
-Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул голын усанд орохгүй байх
-Голын эрэг, салаа бэлчирт майхан, автомашинтай байрлахгүй байх,
-Голын ус гатлахгүй байх баталгаат зам, гүүр, гарамаар зорчих,
-Бага насны хүүхдэд анхаарал тавьж сонор сэрэмжтэй байх
-Амралт, аялал зугаалгаар орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүлээн авч өөрсдийн аюулгүй байдлыг ханган үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.