Нийслэлийн 193 дугаар цэцэрлэгийн ахмад багш БТА А.Хэрлэнтогтох нь дүүргийн СӨБ-ын байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаж байгаа бөгөөд СӨБ-ын байгууллагын залуу багш нараа дэмжих,тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ахмад багшийн арга туршлагаас суралцах, өөрсдийн туршлагаа солилцох, бие биеэсээ суралцах зорилгын хүрээнд “Бид цэцэрлэгийн багш” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Уг уралдаанд 132,138,139,142, 241 дүгээр цэцэрлэгийн 10 залуу багш нар ур чадвар, оюунаа дайчлан оролцсоноос
1-р байранд 241 дүгээр цэцэрлэгийн багш Э.Уянга, Б.Ганцэцэг
2-р байранд 132 дугаар цэцэрлэгийн багш Т.Эрхэмжаргал, Б.Золзаяа
3-р байранд 139 дүгээр цэцэрлэгийн багш Г.Оюунсувд, С.Отгонцэцэг
Тусгай байр – 142 дугаар цэцэрлэгийн багш З.Мөнгөнзаяа, М.Хэрлэнболор
138 дугаар цэцэрлэг Ц.Дэнсмаа, Г.Эрдэнэбулган нар тус тус эзэллээ.