Дүүргийн ЗДТГ, Шүүхийн тамгын газраас үе тэнгийн дээрэлхэлт сэдвийн хүрээнд “Би хуульч”өдөрлөгийг Хууль зүйн туслалцааны төв, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Хүүхэд залууст хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, шүүх хуралдааны процесс, гэмт хэрэг болон үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар танин мэдүүлэх, хуульч мэргэжлийг сурталчлах зорилгоор ахлах ангийн төлөөлөл болсон 15 сурагчдыг шүүх хуралдааны оролцогч болгон дүрд хуваарилж, бодитоор жишиг шүүх хуралдааныг зохион байгуулсан юм.
Энэхүү үйл ажиллагааг цаашид хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжтой сурагчдад таниулан, ойлгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жилд тогтмол нэг удаа уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.