Монгол цэрэг “Энхийг сахиулах ажиллагаан”-д оролцож эхэлсний 22 жилийн ой энэ жил тохиож байна.
Баярын өдрийг угтаж дүүргийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 13 алба хаагчийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа О.Баттулга хамгийн олон удаа буюу 4 удаа үүрэг гүйцэтгэжээ.