“Гэрэлт Ирээдүй” мэргэжлийн боловсролын сургуультай хамтран ажиллах гэрээг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн өнөөдөр үзэглэлээ.
Гэрээг байгуулснаар мэргэжлийн боловсролын сургалтын орчинг сайжруулах, орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжилтнийг бэлтгэх, дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээний 300 ажилтан, алба хаагчдыг давтан сургах, дадлагажуулах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Ташрамд дурдахад тус сургууль нь нийт 21 багш, ажилтантай бөгөөд энэ хичээлийн жилд 263 суралцагчид 7 мэргэжлээр суралцаж байна.