Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн. Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс дүүргийн 9 хүнсний дэлгүүрээр худалдаалж буй. Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
2024 оны 05 дугаар сарын 17,19-ны өдрүүдэд 10.30-17.00 цагийн хооронд Спринг хоолны газрын авто машины зогсоолд өргөтгөсөн махны худалдааг зохион байгуулах бөгөөд тодруулбал хонь-8900, ямаа-6700 төгрөгөөр тус тус худалдаалагдана.