Монголын татварын албанаас 2024 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-5 дугаар анги, дунд анги 6-9 дүгээр анги, ахлах анги 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангилалаар “Татварын хөгжлийн үндэс” сэдвийн хүрээнд гар зургийн уралдаан зарлаж байна.
Шалгарсан 1 бүтээлийг 2024.04.27-ны өдрийн дотор ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүргүүлнэ.
Шагнал урамшуулал:
1-р байр 200,000 төгрөг
2-р байр 150,000 төгрөг
3-р байр 100,000 төгрөг
Холбоо барих : 70213343