Засаг даргын орлогч Б.Балжинням хороодын Засаг дарга нар болон дэд бүтцийн байгууллагуудын удирдлагууд, СӨХ-ын дарга нартай хуралдаж, мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр 2024 онд улс нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 61 төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд тэр дундаа дэд бүтцийн байгууллагуудтай холбоотой томоохон ажлуудад уялдаа холбоо хангах, хяналтаа сайжруулж газар дээр нь очиж ажиллах шаардлага байгааг онцоллоо.
Мөн орон сууцны фасад засвар, байрны дундах тохижилтын ажлуудад хариуцсан алба хэлтсийн дарга нар нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамтран ажлын чанарт анхаарч, хяналтаа сайжруулан иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг даалгалаа.
Тухайлбал БЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур салбар энэ онд өөрийн хөрөнгөөр Нарийн нуур хэсгийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хийх бол дүүргийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн орон сууцны байрнуудын бохирын шугам шинэчлэх ажил хийгдэх юм.
Хурлын төгсгөлд Засаг даргын орлогч ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-Орон сууцны эвдрэлтэй байгаа лифтний судалгаа, засвар үйлчилгээний шаардлагатай төсвийг “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-т хүргүүлэх,
-Он дамжин хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлэх,
-Хээрийн цэвэрлэгээ, хашаа хайс, самбар, ногоон байгууламжийн арчилгааг хийх,
-04 сарын 15-наас бүтээн байгуулалтын ажлууд эхлэхтэй холбогдуулан, дэд бүтцийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах,
-Наран хэсгийн 24-р худгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг судалж танилцуулах,
-СӨХ-д орчны болон орцны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах,
-Улаанбаатар хотын ЗАА-с зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлсэнтэй холбоотой “Онлайн бизнес” төвд ирсэн иргэдийн хүсэлтийг холбогдох стандарт журмын дагуу шийдвэрлэхэд анхаарах,