1976 онд Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Нүүрэнтэйн хөндийн орд газарт жилд 6 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний ил уурхайг байгуулахаар тогтоол гарч, 1978 оноос эхлэн уурхай байгуулах техник эдийн засгийн зураг төслийг баталж, ил уурхайн даргаар ахмад уурхайчин Б.Сундуйжавыг томилж, их бүтээн байгуулалтын ажил өрнөснөөс хойш даруй 45 жил болжээ.
“Багануур” ХК нь Төвийн эрчим хүчний дулааны цахилгаан станцуудыг хэрэгцээт нүүрсний 80 хувийг дангаараа хангаж 45 жилийнхээ ойн босгон дээр 2023 оны эхний 12 сарын 13-ны өдрийн байдлаар 4 сая 350 мян.тн нүүрсийг борлуулан төлөвлөгөөт үзүүлэлтийг 102 хувиар биелүүлж ажиллажээ.
Монгол Улсад уул уурхай, Эрчим хүч, нүүрсний салбар үүсэж хөгжсөний 101 жил, Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК үүсэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ой, Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүндтэй хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагналаа.
-Монгол Улсын Гавьяат Уурхайчин цолоор: Ш.Энхболд
-Алтан гадас одонгоор: Ж.Алтангэрэл, П.Батжаргал, Ч.Ганзүрх, Г.Ганчимэг, Ч.Гомбосүрэн, О.Далантай, Х.Довчинсүрэн, П.Лхамжав, Б.Лханаасүрэн, Р.Сугиржав, Г.Чулуунбат, Ч.Шаравдорж, Т.Эрдэнэбат, Н.Эрдэнэбаяр
– Хөдөлмөрийн хүндэт медалиар: Б.Алтаннавч, Ж.Алтанцоож, Ж.Батсайхан, Б.Отгонжаргал, Ж.Сугар, А.Цолмон, Ц.Эрдэнэ-Очир
Улс, эх орон, дүүргийн хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг төр засагтаа үнэлүүлж, Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар шагнагдсан та бүхэнд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.