Монгол Улсад орчин цагийн архивын салбар байгуулагдсаны 96 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг угтан дүүргийн архивд хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн ажилтнуудын баярын хурал зохион байгуулагдлаа. Нийслэлийн Засаг даргын 2022 оны шийдвэрээр салбар архив буюу дүүргийн Архивын хэлтэс байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар дүүргийн архивт 39 байгууллагын 5190 хадгаламжийн нэгжийг хадгалж байна. Арга хэмжээний үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж шагналыг гардууллаа.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
ЗДТГ-ын зааварлагч, арга зүйч, бичиг хэргийн ажилтан Б.Алтантуяа
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Нийслэлийн 241 дүгээр цэцэрлэгийн архив, бичиг хэргийн ажилтан Б.Намсрайжав
Багануур-Ус ААТҮГ-ийн захирлын туслах, архив, бичиг хэргийн ажилтан Т.Мөнхжаргал
Худалдан авах ажиллагааны албаны Дотоод ажил, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан О.Уранчимэг
ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээлэл, аюулгүй байдлын офицер Ч.Жаргалсайхан
ЗДТГ-ын албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн З.Цацрал
ДҮҮРГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ЭЭР
Нийгмийн даатгалын хэлтсийн Бичиг хэрэг, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Отгонцэцэг
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Эрүүл мэндийн төвийн архивын ажилтан Ж.Батням
Нийслэлийн 235 дугаар цэцэрлэгийн нярав, бичиг хэргийн ажилтан С.Саруулцэцэг
Нийслэлийн 132 дугаар цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтан О.Мөнхцэцэг
Багануур тохижилт ААТҮГ-ын захирлын туслах, архив, бичиг хэргийн ажилтан Э.Учрал
Усан спорт, боулингийн төвийн хүний нөөц, бичиг хэргийн ажилтан Б.Цэрэндулам нар тус тус шагнагдлаа.