ГЕОКАНОН ТӨВ ХХК-ИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БҮХИЙ 240 АЙЛЫН “ГОЛДЕН ПАЛАС” ХОТХОН гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхар 60 айл бүхий 4 блок барилгын эхний блокийн дотор өрлөг, цахилгаан монтажны ажлууд хийгдэж байна. ДУУРСАХ ТАУЭР ХХК-ИЙН 116 АЙЛЫН “УУРХАЙЧИН-2” ХОТХОН 3-р хорооны нутаг дэвсгэрт нийт 60 айлын 4 орцтой, 5 давхар орон сууцны барилгын дотор засал, гадна зам талбайн ажил хийгдэж, 2023 оны 09 сарын 13-ны өдөр комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээж авсан. Ирэх жил 56 айлын орон сууцны ажил эхэлнэ. СЭТЭРТ ГРУПП ХХК-ИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БҮХИЙ 300 АЙЛЫН “ХААН РЕЗИДЕНС” ХОТХОН Энэ оны 5-р сарын 1-ны өдрөөс ажил эхэлсэн. Нийт 12 давхар 60 айл бүхий 5 блок хотхон. Тус хотхоны эхний блокийн цутгалтын ажил хийгдэж, цонх хаалга суугдаж байна.