Багануур дүүргээс 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ШШГ хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 33 аж ахуй нэгж, байгууллагын 80 орчим ажлын байрны саналыг танилцуулсан юм.