Багануур дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагууд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдана.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 10 сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулж явуулна.