Багануур дүүргийн нийтийн орон сууцны байрны дулаан алдалтыг бууруулах, ашиглалтыг сайжруулах, өнгө үзэмжийг сэргээх зорилгоор жил бүр байрны гадна фасад, орцны хаалга солих ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
2020 онд 55, 56, 57, 58, 59, 60, 61 байр НИЙТ 7 БАЙРНЫ 264 АЙЛ /Багануур ХК өөрийн хөрөнгөөр/,
2021 онд 70, 71, 72, 74, 26а, 34а, 44а, 48-р байр НИЙТ 8 БАЙРНЫ 230 АЙЛ,
2022 онд 8, 9, 10, 13, 23, 32, 49, 50, 51, 52, 54, 78, 80-р байр НИЙТ 13 БАЙРНЫ 508 АЙЛ,
Харин 2023 он гарсаар 11, 12, 21, 29, 37, 46, 73-р байр НИЙТ 7 БАЙРНЫ гадна фасад засварын ажил хийгдэж байгаа бол дүүргийн хөрөнгө оруулалтаар нэмж 33, 44-р байр, олон улсын байгууллагын санхүүжилтээр 16-р байрны гадна фасадыг засварлахаар боллоо.
Цаашид дүүргийн хэмжээнд гадна фасад засварлах 27 байр /5,6,15,17,18,8,14,25,31,42,84,86,19,20,24,26,27,28,30,34,35,36,38,39,40,41,43,45/ байна.
Дээрх 27 байрны гадна фасад засварын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлэх юм.