1-р хорооны Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан Б.Лхамсүрэн нь Австрали улсын Перт хотын Ай Эм Си Перт их сургуульд Менежментийн чиглэлээр суралцах эрхээ авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан бол өчигдөр буюу 2023.07.05-ны өдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн албаны тасралтгүй байх залгамжийг хангаж, түүний оронд Д.Энхбаатарыг 1-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Дашийн Энхбаатар нь тус хороонд 1987 оноос хойш буюу 36 жил амьдарч байгаа ба 1968.03.08-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. Хужирт сумын дунд сургууль, Налайхын ТМС-ийг дүүргэн 1987 онд ажлын гараагаа Багануур ХКнд Өрмийн мастераас эхлүүлж, хувийн хэвшлийн салбар, БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж байгаад 2017 оноос дүүргийн Эрүүл мэндийн төвийн аж ахуй хариуцсан орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, эмнэлзүйн бус эрсдлийн менежер зэрэг албыг өнөөг хүртэл гүйцэтгэж ирсэн байна.
Ажиллах хугацаандаа Шинэ эрин академиийг Бизнесийн удирдлагаар сурч төгссөн бөгөөд БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байсан удирдах арга барилд суралцсан, нийгмийн идэвхтэй нэгэн юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлэхдээ, таны ажил амьдралын арвин туршлагатай, аливаад чин сэтгэлээс ханддаг, шударга зан чанарыг тань харж энэхүү хариуцлагатай албанд томилж байна. Хороо гэж явцууралгүй дүүргийнхээ иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө аливаа шийдвэрийг гаргахдаа алсын хараатай, далайцтай, төрийн хүний ёс зүйг эрхэмлэн ажиллахыг хүсч, 1-р хорооны Засаг даргаар томилсон захирамжаа гардуулж өгсөн юм.
Засаг даргаар томилогдсон Д.Энхбаатар танд ажлын их амжилт хүсье.