Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Биеийн тамир спорт хорооны дарга Г.Сүхбаатар нар уламжлал ёсоор Нүүрэнтэйн хүчтэн бөхийн дэвжээний галаар зочилж, бөхчүүдийн бэлтгэлийг сонирхон, цаашдын ажил, амжилтын талаар ярилцлаа.
Энэ үеэр дэвжээний наадмын сорилго барилдаан болж, амжилттай өндөрлөсөн юм. Дүүргийн Засаг даргаас Бөхийн дэвжээг өргөжүүлэх, чансааг ахиулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, зуны бэлтгэлийн баазын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд ирэх жилээс хамтран ажиллахаа илэрхийллээ.