2023 оны 06-р сарын 29-ний өдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр холбогдох тогтоолын төсөл танилцуулгыг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Отгонболдод өргөн барилаа.
Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн дээд цол, одон медальд уламжлах тухай
Дүүргийн ажилтан, албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай
Багануурын Залуус төв ААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Дүүргийн баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай