Энэхүү төслийн санаачлагч нь Багануур дүүргийн 66-р сургуулийг 1991 оны төгсөгч Ц.Гантөмөр бөгөөд “Эс Эс Эс Эйр гүүр констракшн” компани нийгмийн хариуцлагын хүрээнд төсөлд хөрөнгө оруулалт хийн ийнхүү дүүрэгтээ өнгө нэмсэн сайхан ажлыг өрнүүлэн шинийн 8-ны билигт сайн өдөр мод тарьсан байна.
Монгол сакура буюу буйлс нь хөрс голдоггүй бөгөөд ямар ч хөрсөнд сайн ургадаг онцлогтой. Усалгаа бага шаардана. Буйлсны 3-4 настай суулгацыг цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, хашаанд бусад мод сөөгтэй хослуулан тарихад тохиромжтой бөгөөд элсний нүүлт зогсоох, хөрс хамгаалахад ашигладаг ажээ.
Мөн 1993 оны 8 дугаар анги төгсөгч Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дэмжлэг үзүүлж хамтран оролцсон бөгөөд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур Тохижилт ААТҮГ-ын хамт олон бэлтгэл ажлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Нийт Багануурчуудынхаа өмнөөс дүүрэг орон нутгаа гэсэн сэтгэлтэй 1993 оны 8 дугаар анги төгсөгч “Эс Эс Эс Эйр гүүр констракшн” компанийн хамт олон болон захирал О.Галбадрах, гүйцэтгэх захирал Д.Батцоож нарт баярласан талархсанаа илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.