Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай, Оюуны эрин цогцолбор сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ийг өнөөдөр төв талбай дээр зохион байгууллаа.
Охид, хөвгүүд маань Эх үрсийн талбайгаас баярын парадаар эхлүүлж, дүүргийнхээ төв замаар ёслол төгөлдөр алхан Их зохиолчийнхоо талбайд хүрэлцэн ирсэн юм.
Тэднийг дүүргийн удирдлагууд, хурлын төлөөлөгчид, сургуулийн захирал, багш нар угтан авч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.
Энэ жилийн ерөнхий боловсролыг 12 бүлгийн 340 сурагчид дүүргэж, сурлага, урлаг, спортын өндөр их амжилтыг буухиалсныг онцлон, манлайлагч охид, хөвгүүдэд шагнал гардуулсан юм.
Энэ жилийн “Мөнгөн хонхны баяр”-аар хүүхдүүд өөрсдийн форм хувцсаар гангарч, нүсэр биш төсөр байдлаар тэмдэглэхийг чухалчилсан нь онцлог байлаа.
Багануур хотынхоо гэрэлт ирээдүй болсон нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн, сонгосон мэргэжлээрээ элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай оролцохыг ерөөе.
Та бүхний гэгээн хүсэл нь бүтэмжтэй байг