Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, суралцагчдыг идэвхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багш суралцагчийн хамтын ажиллагааг сайжруулах, багшийн үнэлэмж, багаар ажиллахын давуу талыг нэмэгдүүлэх, зорилгоор дүүргийн ИТХ-ын 2022 оны 25 дугаар тогтоолоор боловсролын салбарын багш, суралцагч, заах аргын нэгдэлд урамшуулал олгох батлагдан эхний жилдээ хэрэгжиж эхлээх гэж байна.
Тус журам нь 3 хавсралттай батлагдаж, шинээр бага ангийн (5 дугаар анги) заах аргын нэгдлийг урамшуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын заах аргын нэгдлийг урамшуулахаар болсон.
Журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлэг, ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн суралцагчдын мэдлэг чадвар, хөгжлийн ахицыг үнэлэх үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулж, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар үнэлгээг зохион байгуулах зохион байгуулалтын талаар мэдээллийг өглөө.