Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдийг тойрогт нь ажиллуулах захирамж гаргаж, үүний дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар тойрогтоо ажиллаж, Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Өнөөдөр /2023.05.09/ 1, 3-р хорооны иргэд, хүчний байгууллага болон дэд бүтцийн байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзсан бөгөөд иргэдийн хувьд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр дундаа сонгуулийн тогтолцоог холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв хэдий ч 152 бус түүнээс бага байх хэрэгтэйг санууллаа.
Энэ удаагийн уулзалтаас гарсан саналыг нэгтгэн, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэх юм.