Монголын үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох, иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол, хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, баар, кафе, цайны газар, кофе шоп, цэцэрлэг, сургууль, аялал жуулчлалын байгууллагууд, үйлдвэр, албан газрын дэргэдэх цайны газрын тогооч нарын дунд “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ, УР ЧАДВАР-2023” тэмцээнийг ЗДТГ, Монголын тогоочдын холбоо болон дүүргийн салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.
Тэмцээний шүүгчдээр Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан, зөвлөх инженер мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал, ОХУ-ын дорнод сибирийн технологи удирдлагын их сургуулийн Улаанбаатар дахь салбарын дэд захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Нарангэрэл, Багануур рестораны ахлах тогооч Ү.Батдэлгэр, Д.Хишигбаяр, БЗӨБЦТСүлжээ ТӨХК-ийн ахлах тогооч Б. Ариунаа, ХХҮХ-ийн дарга Б.Бямбацэцэг нар ажилласан юм.
Мөн тогооч нарын аюулгүй ажиллагаанд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.Хулан хяналт тавьж ажиллалаа.
Тэмцээнд 241-р цэцэрлэг, 193-р цэцэрлэг, 142-р цэцэрлэг, 132-р цэцэрлэг, 139-р цэцэрлэг, Гүн галуутай цогцолбор сургуулийн цайны газар, ХЦ-2052-р анги, Багануур сувилал ХХК, Хишиг-Уул ХХК, Гэр хүрээ зэрэг нийт 10 байгууллагын 24 ахлах болон туслах тогооч нар өөрсдийн туршлага, ур чадвараа харуулан, өрсөлдлөө.
- Иж бүрдэл төрөлд:
1-р байр ХЦ-0252 анги (Алтан медаль, цом)
2-р байр 132-р цэцэрлэг
3-р байр 193-р цэцэрлэг
3-р байр 241-р цэцэрлэг
Тусгай байр ГГЦС, 142-р цэцэрлэг,139-р цэцэрлэг
2.Баар, рестораны төрөлд:
1-р байр Оноо хүрээгүй
2-р байр “Гэрээ хүрээ” зоог тогооч Н.Чойжилнамнан
2-р байр Багануур сувилал ХХК-ийн “Уурхайчин зоог” тогооч Г.Даваажаргал
3-р байр Багануур сувилал ХХК-ийн “Уурхайчин зоог” тогооч С.Отгонтуяа
Тусгай байр Багануур сувилал ХХК-ийн “Сувилал зоог” тогооч Т.Ариунчимэг, Хишиг Уул ХХК-ийн “Анхилуун” рестораны тогооч М.Цэцэгмаа
- Хар хайрцаг багийн төрөлд:
1-р байр: Багануур сувилал ХХК-ийн “Уурхайчин зоог” (Алтан медаль, цом)
2-р байр “Гэрээ хүрээ” зоог
3-р байр Багануур сувилал ХХК-ийн “Сувилал зоог” тус тус шалгарлаа.
“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛОЛТ, УР ЧАДВАР-2023” тэмцээнийг дэмжин хамтран ажилласан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Багануур сувилал ХХК-ийн захирал О.Батмөнх, “M” лоунж, Уран хийц, ЖДҮДТ-ийн оёдлын цех Н.Отгоням, Багануур залуус төвийн “Soko” салон, Бэрс финнас ББСБ-ын хамт олондоо талархал илэрхийлье.