Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачилсан “Бидний бахархал” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг дагрын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2023” цогцолбор тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2023 оны 05 дугаар сарын 07–ны өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа З.Майдар, Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Т.Хашлянхуа, “Гүн галуутай”, “Боловсрол” , “Оюуны эрин” цогцолбор сургуулиудын удирдлага, баг тамирчид оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад гарын бэлэг гардуулан өгч, амжилт хүссэн юм.
Цэрэг-спортын “Дөл-2023” цогцолбор тэмцээн жагсаал, гардан тулааны үзүүлэх тогтлолт, нормативын бэлтгэл, тасгийн гүйлт, тасгийн захирагч нарын тэмцээн гэсэн төрлөөр баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдэгүүдээ шалгарууллаа.
– Шилдэг эмэгтэй тамирчнаар “Боловсрол” цогцолбор сургуулийн 11-1 ангийн сурагч Г.Мөнхжин;
– Галын бэлтгэлийн аварга тамирчнаар “Боловсрол” цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч Б.Золбоо;
– Гранат шидэлтийн нормативын аварга тамирчнаар “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 11-4 ангийн сурагч Б.Бадамдорж;
– Шилдэг тасгийн захирагчаар “Боловсрол” цогцолбор сургуулийн 12-4 ангийн сурагч Л.Энхболд нар шалгарч бусдыгаа манлайлсан юм.
Мөн тэмцээний нийлбэр дүнгээр “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Шонхор” тасаг “Тэргүүн” байр, “Боловсрол” цогцолбор сургуулийн “Соёмбо-4” тасаг “дэд” байрт тус тус шалгарч, өргөмжлөл, алт, мөнгөн медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоо.
Тэмцээнд баг тамирчдыг амжилттай бэлтгэж, оролцуулсан сургуулийн удирдлага, багш дасгалжуулагч, эцэг эх, ар гэрийн төлөөлөл болон дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан дүүргийн Засаг дарга, ЗДТГ, Хилийн цэргийн 0252 дугаар анги, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.