Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч нийтийн хоолны газруудад ашиглагдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллоны тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах, тоног төхөөрөмжийн ашиглалтын явцад галын аюул осол үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хийн хэрэглээний байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах зорилгоор Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтарсан бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг хийж байна.
Шалгалтаар 56 ААНБ, хувийн хэвшлийн цайны газар хамрагдах ёстойгоос 14 байгууллага хамрагдсан бөгөөд хийн хангамжийн хоосон баллон буруу байрлуулсан, газын болон дулааны мэдрэгч байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулж ажиллажээ. Хяналт, шалгалт үргэлжилж байна.