2-р хороонд 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг анх 2019 онд Данитос ХХК эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажил 85 хувьтай, үндсэн барилгын дотор засал болон уурын зуухны барилгын гадна, дотор засвар дутуу байгаа юм.
Энэ асуудалд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан шүүмжлэлтэй хандаж, хариуцлагатайгаар ирэх 5 сард ашиглалтад оруулж, улсын комисс ажиллуулан хүлээж авахыг үүрэг болгож, долоо хоног бүр хийсэн ажлыг баримтжуулан яаманд хүргүүлж ажиллахыг санууллаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшинд тус цэцэрлэгийг ашиглалтад ороход 24 цагийн цэцэрлэгийн бүлгийг шилжүүлж нэг дор төвлөрүүлэх, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороор ашиглах саналтай байгааг уламжилж, харилцан зөвшилцөлд хүрлээ.