УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон бусад холбогдох албаны хүмүүс өнгөрөгч өдөр /2023.04.17/ дүүрэгт ажиллалаа.
Дүүргийн 235-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэрлэг анх 2016 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 94 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Цэцэрлэгийн гол онцлог нь тоглонгоо суралцахуй сургалтын технологийг 2016 оноос хойш хэрэгжүүлж, бусад цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлж ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд боловсролын үнэлгээний индексээр дээгүүр үнэлэгддэг, багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Г.Цэвэлмаа багш 1-р түвшинд шалгарсныг дээд байгууллагаас онцолж, багшийн арга зүйтэй танилцлаа.
Дүүргийн зүгээс тус цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн бол БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ онд багтан шийдвэрлэхээр болсон юм.