Дүүргийн төрийн сангаар үйлчлүүлдэг төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудад Сангийн яамны Төрийн сангийн газрын болон Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ‘Төрийн сангийн төлбөр тооцооны гүйлгээг цахимд шилжүүлэх сургалт”-ыг 2023 оны 03 сарын 21 ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад дүүргийн төсвийн 40 байгууллагын удирдлага болон санхүүгийн 80 гаруй ажилтнууд хамрагдлаа.
2022 онд Төрийн сангийн цахим шилжилтийн эхний шат болох төрийн албан хаагчдын цалинг цахимаар дамжуулж байсан бол 2023 оны 03 сарын 22 ны өдрөөс төрийн сангийн бүх гүйлгээ цахимаар хийгдэх болсноор төсвийн байгууллагын гүйлгээ хийхэд зарцуулдаг хугацаа, цаасны хэрэглээ буурч, гүйлгээ хурдан дамжиж харилцагчийн дансанд орох, хэрэглэгчийн мэдээллийн системийн уялдаа болон татварын мэдээллийн системийн хяналт сайжирч, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудын хариуцлага улам өндөржих юм.
Өнөөдрийн байдлаар Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системд 21 аймаг, 335 сум шилжээд байгаа бол дүүргүүдээс манай дүүрэг эхний ээлжинд шилжих боломж бүрдээд байна.