- Дээрх уулзалтыг Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс зохион байгуулсан юм.
МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, Мэргэжилтэн Ю.Ундрах, Н.Номинбаяр, дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирлууд болон ажилтан албан хаагчид, хороодын орон сууц хариуцсан хэсгийн ахлагч нар, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар:
- Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл болон бусад хууль, дүрэм, журмын төслийн танилцуулга
- Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч мэдээлэл, цаашдын зорилго, зорилт
- Сууц өмчлөгчдийн холбооны тулгамдаж байгаа асуудлыг зөвлөлдөн хэлэлцэж шийдлээ тодорхойллоо.