Монголын Хөл бөмбөгийн холбооны грассрүүтс өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гишүүн байгууллагын грассрүүтс үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөл бөмбөгийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, сурталчлах, жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой грассрүүтс тэмцээн өнөөдөр 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
Нээлтэд хүндэт зочдоор Багануур дүүргийн Засаг даргын орлогч, Багануур дүүргийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Б.Балжинням, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, Багануур “Хар алмаз” клубийн тэргүүн Д.Түвшинжаргал, Биеийн тамир, спортын хорооны Биеийн тамирын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын хорооны Спортын хэлтсийн спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Болдбаатар нар хүрэлцэн ирсэн юм.
Тус тэмцээнд нийт 41 багийн 410 гаруй тамирчид оролцож байна.