Энэ танил дотно дуу хоолойг сонсоогүй хүн ховор биз ээ…
Энэхүү дотно дуу хоолойгоор бидэнд мэдээ мэдээллийг түгээсээр даруй 88 жил өнгөрсөн байна.
Өнөөдөр Монголын үндэсний радио, телевизийн уран бүтээлчид Багануур дүүрэгт ирж,“Үзэгч сонсогчдын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, Багануур дүүргээс радиогийн шууд эфирийг хүргэлээ.
Монголын үндэсний радиогийн сан хөмрөгт Багануур дүүргийн их бүтээн байгуулалтын он, цаг, жилүүдэд хийсэн радио нэвтрүүлгүүд нэлээдгүй байдаг байна. Мөн өдөрлөгийн үеэр сан хөмрөгт буй Багануурын уурхайн нээлтийн үеэр Уурхайн ерөнхий инженер Сосор, уурхайн жолооч Баасанжав, өрмийн машинч Нэргүй, машинч Хатанбаатар, Уурхайн дарга Сандуйжав, анхны их эмч Нараа гэх мэт хүмүүсээс тухайн үед авч байсан ярилцлагыг ирсэн зочдод сонсуулж, сонирхуулсан юм.