“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд дүүргийн төрийн албан хаагчдад олон улсын менежментийн тогтолцооны стандартын суурь мэдлэг олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж, гадаад туршлага солилцох хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллана.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгаа, сургалтыг зохион байгуулж хамтран ажиллахаар гурван жилийн хугацаатайгаар санамж бичгийг байгуулсан юм.