Дүүргийн ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 22,23 дугаар байрны ард 5032м2 талбайд нийт 100 авто машины зогсоолын ажлыг Поларис Рөүд Инженеринг ХХК гүйцэтгэж байна.
Тус ажлын гэрээний хугацаа 07 сарын 02-ны өдрөөс 12 сарын 25-ны өдрийг хүртэл бөгөөд өнөөдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм. Одоогийн байдлаар хайрга асган индүүдэх, тэгшлэх ажил хийгдэж байна.