
ТНААХ-ийн хэлтсийн дарга Б.Мөнхчимэг инженерийн шугам сүлжээний ашиглагч байгууллагууд болон холбогдох харьяа хэлтэс, албад, Төсвийн байгууллагуудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Дүүргийн хэмжээнд Дэд бүтцийн байгууллагууд 92,1%, Төсөвт байгууллагууд 89,2%, Дүүргийн хангагч болон төсөвт байгууллагуудын биелэлт 2025 оны 12 сарын 01-ны байдлаар 90,6%-тай байна.


Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийв. Дүүргийн хэмжээнд Амбулаториор үйлчлүүлсэн нийт үзлэгийн 25,6%, 103 дуудлагаар үйлчлүүлсэн нийт үзлэгийн 63%-ийн томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуу , томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79,3%-ийг 0-14 нас, 20,7%-ийг насанд хүрэгчид, сургуулийн өмнөх нас болон, өсвөр насны хүүхдүүдийн өвчлөл ихэнх хувийг эзэлж байна. ӨНөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Мөн олон нийтийн газар болон эмнэлгийн байгууллагаар шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зөв зүүх, гарын ариун цэврийг сахих, аж ахуй нэгж, албан байгууллагууд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг уриаллаа.

Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны 11 сарын байдлаар 4474 гомдол мэдээллийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 872 дуудлага эзэлж байгаа ба илрүүлэлт 62 хувьтай. Зонхилон үйлдэгддэг хэргүүд нь ХЭМХБЭ- 75%, Хулгайлах-28.6%, Залилах-34.8%-ийг тус тус эзэлж байна. Тус хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 он гарсаар аврах ажиллагааны 17, объектын гал түймрийн дуудлага-83, аварсан хүн-17, 6 Тэрбум 257 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг үе шаттай хэрэгжүүлж байгааг мэдээллээ.

БЗӨБЦТС ТӨХК-ийн зүгээс шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хүргэлээ. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс 04 сарын 01-ний хоорнод үргэлжилдэг байна. Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, Багануур дүүргийн гэр хорооллын бүсэд байх, Зөвхөн халаалалтын зориулалтаар ашиглах иргэд 21:00- цагаас маргааш өглөөний 09:00 цагийн хооронд хамрагддаг байна. Мөн автомат хариулагчаас өөрийн хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөрөө хялбар төлөх боломжуудын талаар мэдээлэл авах боломжтой ажээ.

Төлөвлөгөөт мэдээлэл хийгдсэний дараагаар ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг Засаг дарга С.Даваасүрэн үүрэг болголоо.
Үүрэг :
- 2026 оны дүүргийн төсвийн төслийг иргэдэд танилцуулах уулзалтыг зохион байгуулах
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа ирүүлэх, оны шилдгүүдийн номинацийн материал ирүүлэх./Байгууллага болон хувь хүн/
- Иргэдийн өвлийн цагт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, нийгмийн эрүүл мэндийн дэмжих зорилгоор цан, чаргаар гулгах газрыг түр байдлаар байгуулж болох талаар судлах,
- Өвлийн галлагааны улиралд гал түймрийн эрсдэл өндөр болдогтой холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллах,
- Бугат хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулах
- 2026 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналуудыг холбогдох албан тушаалтнуудаас нэгтгэх, төсвийн хууль, тендерын сонгон шалгаруулалтын тухай хуульд заасны дагуу зураг төсөл, материалын тооцоолол, чанар стандарт зэргийг сайтар тооцоолж гаргах





Мэдээг хэвлэх