Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 7 үүрэг даалгавар 85.6 хувьтай хэрэгжжээ.
Дүүргийн хэмжээнд ажлын зураг төсөв бэлэн буюу улс, нийслэл, дүүргийн төсөвт суугдах боломжтой нийт 25 ажлын жагсаалтыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Балжинням танилцууллаа.
Он гарснаас хойш ОБХ-д аврах ажиллагааны 4 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Иймд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, гол, нуурын мөсөн дээгүүр автомашинтайгаа болон явганаар зорчиж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
“Ногоон бүс” төслийн хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, хүүхэд хамгааллын аюулгүй бүс болох мөн мэдээлэл дата цуглуулах чухал ач холбогдол бүхий телекамерын хяналтын дэд төвийн хяналтад 60 орчим камер ажиллаж байгааг тус төвийн дарга Ц.Батбуян танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 01 сарын 06-22-ны өдрийг хүртэл бүртгэж байгаа ба өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд бүртгэл 46.1 хувьтай явагдаж байна.
Биеийн тамир, спортын тухай хууль нь 5 бүлэг, 29 зүйлтэй байсан нь шинэчилсэн найруулгаар 8 бүлэг, 41 зүйлтэй болж өөрчлөгдсөнг БТСХ-ны Биеийн тамирын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ танилцуулж мэдээлэл хүргэлээ.Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
– Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах,
– Байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
– Байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд албан бичгээр хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах,
– Иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
– Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллаж, энэ талаар сургалтыг тогтмол зохион байгуулах,
– Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас орсон тухай бүр нь цаг хугацаа алдалгүй ажлаа шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,
– Нийслэлийн Засаг даргын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлууд зохион байгуулах, энэ талаар байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
– Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан өөрийн байгууллагад хамааралтай зорилтыг байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах,
– Байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах ажлыг улирал тутам зохион байгуулж хэвших,
– ХАСХОМ-ээ 01сарын 31-ний дотор гаргаж, хянуулж баталгаажуулах,
– Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэнтэй холбогдуулан ажилтан, албан хаагчдаа үндэсний бичгийн сургалтад хамруулж, ур чадварыг дээшлүүлэх,
– Сар бүрийн сүүлийн 7 хоногт сул орон тооны талаарх мэдээллийг ЗДТГ-ын ТЗУХ-т ирүүлж хэвших,
-Сар шинийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах,
-Нарийн хэсэгт олон тооны малтай өвөлжиж байгаа айлыг суурьшлын бүсээс яаралтай гаргах,





Мэдээг хэвлэх