Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 7 үүрэг даалгавар 85.6 хувьтай хэрэгжжээ.





Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
– Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах,
– Байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
– Байгууллагууд өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд албан бичгээр хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах,
– Иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
– Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллаж, энэ талаар сургалтыг тогтмол зохион байгуулах,
– Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас орсон тухай бүр нь цаг хугацаа алдалгүй ажлаа шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,
– Нийслэлийн Засаг даргын 2025.01.02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлууд зохион байгуулах, энэ талаар байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
– Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан өөрийн байгууллагад хамааралтай зорилтыг байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах,
– Байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах ажлыг улирал тутам зохион байгуулж хэвших,
– ХАСХОМ-ээ 01сарын 31-ний дотор гаргаж, хянуулж баталгаажуулах,
– Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэнтэй холбогдуулан ажилтан, албан хаагчдаа үндэсний бичгийн сургалтад хамруулж, ур чадварыг дээшлүүлэх,
– Сар бүрийн сүүлийн 7 хоногт сул орон тооны талаарх мэдээллийг ЗДТГ-ын ТЗУХ-т ирүүлж хэвших,
-Сар шинийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах,
-Нарийн хэсэгт олон тооны малтай өвөлжиж байгаа айлыг суурьшлын бүсээс яаралтай гаргах,